Онцлох мэдээ:                  9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна. Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 30-40 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-09-17

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 9 сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ

2021 оны 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 06-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/ энэ 7 хоногийн эхээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэх төлөвтэй байна./

Хур тунадас: 30-нд Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9 дүгээр сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 02-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 03-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Салхи хугацааны эхээр ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 9 дүгээр сарын 02-нд Алтайн уулсаар, 03-нд зарим газраар, 04,05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх боловч хугацааны сүүлээр ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/09/17

17 цаг

22 71
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/09/17

22 71
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store